Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар утсаар ярих үеэрээ Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.

“Хоёр орны гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар БНАСАУ-ын цөмийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж, энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов" гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Кан Гён Хва утсаар ярих үеэрээ мөн Энтони Блинкенд АНУ-ын Төрийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргээд тэрбээр хоёр талын цэрэг-улс төрийн эвслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд болон Солонгосын хойгийн асуудлыг гүнзгий ойлгодог болохыг онцлон тэмдэглэжээ.

Хоёр улсын сайд нар мөн уур амьсгалын өөрчлөлт, коронавирусний цар тахал зэрэг дэлхий нийтэд учирч буй сорилт бэрхшээлүүдтэй тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 354-өөр нэмэгдэж нийт 75,875-д хүрэв. 2021-01-26

БНСУ-д шашны байгууллагуудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна 2021-01-26

БНСУ-ын эдийн засаг 1998 оноос хойш анх удаа буурлаа 2021-01-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 559-аар нэмэгдэж нийт 76,429 хүрэв. 2021-01-27

БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг ард иргэддээ уриалжээ 2021-01-27

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ. 2021-01-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 497-оор нэмэгдэж нийт 76,926-д хүрэв. 2021-01-28

“Хойд Солонгосын Роналду” хэмээн нэрлэгддэг Хан Кван Сон тоглох баг олдсонгүй 2021-01-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 469-өөр нэмэгдэж нийт 77,395-д хүрэв. 2021-01-29

БНСУ-д хууль бусаар оршин суугчид үнэгүй шинжилгээ өгөх боломжтой 2021-01-29

БНСУ-д Монгол залуу өөрийгөө гэмтээхийг завджээ. 2021-01-29