БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг ард иргэддээ уриалжээ
Дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 100 сая даваад буй энэ үед цар тахлаас урьдчилан сэргийлэх сонор сэрэмжээ дээшлүүлэхийг ард иргэдэд уриалж байна гэж БНАСАУ-ын “Rodong Sinmun” сонин өнөөдөр мэдээлжээ.
“Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 100 саяд хүрч, халдвараар нас барсан хүний тоо 2.14 сая даваад байна. Бид халдвараас сэргийлэх, тэмцэх хүчин чармайлтаа урьд хожид байгаагүйгээр дээшлүүлэх хэрэгтэй байна” гэж сонины мэдээнд тэмдэглэсэн байна.
БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа боловч өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, зайнаас харилцах, хилийн хяналтыг чангатгах, хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Пёньян хотод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор олон нийтийн газруудын үйл ажиллагааг зогсоож, оршин суугчдын хөл хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг өнгөрсөн 12 дугаар сарын эхээр мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.