БНСУ-д шашны байгууллагуудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

БНСУ-д шашны байгууллагуудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

БНСУ-д өдөрт шинээр бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо дахин 400-гаас буурсан боловч шашны байгууллагуудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаад эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовниж байна.

БНСУ-д даваа гарагт “COVID-19” халдварын 354 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 75 875-д хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Тухайн өдөрт шинээр илэрсэн тохиолдлуудын 338 нь дотоодод халдварласан байн. БНСУ-д ням гарагт 437, бямба гарагт 392 хүнээс халдвар илэрчээ.

Даваа гарагт Сөүл хотоос зүүн зүгт 164 километр зайд оршдог Дэжон хотын шашны боловсролын төвтэй холбоотой 130 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол Сөүлээс зүүн зүгт 329 километр зайд оршдог Гванжу хот дахь өөр шашны боловсролын төвөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд 23 тохиолдол илэрсэн байна.

Мөн дотоодод халдварласан тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдлын тоо өсөх болжээ. Тухайлбал, даваа гарагт шинэ хувилбараар халдварласан есөн тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь Их Британиас, гурав нь Өмнөд Африкаас, хоёр нь Бразилаас ирсэн хүмүүсээс илэрчээ. Ингэснээр БНСУ-д хувьссан вирусээр халдварласан тохиолдлын тоо 27-д хүрчээ.

Сөүлийн бүсэд өнгөрсөн 12 дугаар сараас зайнаас харилцах дүрэм журмын 2.5 дугаар түвшнийг тогтоогоод байгаа бөгөөд энэхүү шийдвэр энэ сарын 31-ныг дуустал хэрэгжих юм. Цагаан сарын баяр тун удахгүй болох гэж буй энэ үед Засгийн газар таваас олон хүн нэг дор цугларахыг хориглох дүрэм журмыг орон даяар тогтоох эсэхийг хэлэлцэж байгаа ажээ. БНСУ-д өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 64793 хүн эдгэрч, 1371 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахыг зорьж байна 2021-01-25

БНСУ-н жүжигчин, модель Сон Ёжүн 27 настайдаа хорвоог орхижээ. 2021-01-25

Солонгосын рэп дуучин Iron-г ухаангүй, цус алдсан байдалтай олдсон 2021-01-25

Сүмийн сургалтын газруудаар орж гарсан бүх хүмүүс яаралтай ковид19-ын шинжилгээ өгөхийг хүсье!!! 2021-01-26

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 354-өөр нэмэгдэж нийт 75,875-д хүрэв. 2021-01-26

БНСУ-д шашны байгууллагуудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна 2021-01-26

БНСУ-ын эдийн засаг 1998 оноос хойш анх удаа буурлаа 2021-01-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 559-аар нэмэгдэж нийт 76,429 хүрэв. 2021-01-27

БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг ард иргэддээ уриалжээ 2021-01-27

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ. 2021-01-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 497-оор нэмэгдэж нийт 76,926-д хүрэв. 2021-01-28