Каннын кино наадам хойшлогдлоо
Энэ оны тавдугаар сарын 11-22-нд болохоор төлөвлөгдсөн байсан Каннын олон улсын кино наадам хойшлогдлоо.
Зохион байгуулагчид наадмыг долоодугаар сарын 6-17-нд хийхээр болгож өөрчилсөн байна. Хэрэв тавдугаар сард зохион байгуулбал цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явуулах болно. Харин долоодугаар сард дэлхийн дахинд цар тахал намжина гэж тэд үзсэн байна.
Тус наадам өнгөрсөн жил бүрэн цуцлагдсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.