Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод судалгаа хийнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод судалгаа хийнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ олон улсын шинжээчдийн баг коронавирусний цар тахал хэрхэн дэгдэж эхэлснийг тогтоохоор БНХАУ-ын Ухань хотод судалгаа хийнэ.

Шинжээчдийн баг Хубэй мужийн нийслэл Уханьд нэгдүгээр сарын 14-нд ирснээсээ хойш зочид буудалд тусгаарлагдсан бөгөөд энэ хугацаандаа Хятадын мэргэжилтнүүд болон бусад хүмүүстэй цахимаар уулзаж байжээ.

ДЭМБ-ын баг хоёр долоо хоногийн тусгаарлалтын хугацаагаа дууссан даруйд пүрэв гаргаас судалгаагаа эхлүүлэх төлөвтэй байна. Тэд халдвар тархаж эхлэх үед олон өвчтөн үйлчлүүлсэн далайн бүтээгдэхүүний зах болон Уханийн Вирус судлалын хүрээлэнг шалгахаар төлөвлөж байна.

Мөн эмнэлгийн ажилтнуудаас ярилцлага авахаар төлөвлөжээ. Шинэ коронавирусний халдвар тархаж эхэлснээс хойш хэдийн нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа боловч ДЭМБ-ын зарим мэргэжилтэн энэхүү судалгааг вирусний гарал үүслийг тогтооход хувь нэмрээ оруулах эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.