“Crew Dragon” хөлгөөр ОУСС руу аялах сансрын анхны жуулчдын нэрсийг зарлажээ

“Crew Dragon” хөлгөөр ОУСС руу аялах сансрын анхны жуулчдын нэрсийг зарлажээ

Америкийн сансрын хувийн компани болох “Axiom Space” Олон улсын сансрын станц руу /ОУСС/ Илон Маскийн компанийн бүтээсэн “Crew Dragon” хөлгөөр аялах эхний гурван жуулчныг танилцууллаа.

Ингээд нислэгийг удирдах NASA-гийн сансрын нисэгч асан Майкл Лопес-Алеграгаас гадна АНУ, Канадын хөрөнгө оруулагчид болох Ларри Коннор, Марк Пати, Израилын бизнес эрхлэгч Эйтан Стиббе нар сансрын аялал хийхээр болжээ. 

Америкийн Axiom Space компани Илон Маскийн “SpaceX” компанитай сансрын хувийн нисэгчдийг ОУСС руу хүргэх гэрээ байгуулсан тухайгаа урьд нь мэдээлсэн юм. 2021 оны хоёрдугаар хагаст хийхээр төлөвлөсөн аяллаар сансрын жуулчид ОУСС-д дор хаяж найман хоногийг өнгөрүүлэх аж.

“Axiom Space” компани NASA болон  бусад түншүүдийнхээ боломжоос хамааран тойрог замын станцад жуулчдыг жилд хоёр удаа аялуулахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д ирэх нийт зорчигчдод онгоцонд суухаасаа өмнөх 72 цагийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. 2021-01-27

Хамгийн үнэтэй брэндээр “Apple” “Amazon” тодорчээ 2021-01-27

Японы Засгийн газар онцгой байдлын дэглэмийг сунгаж магадгүй байна 2021-01-27

Колумбийн Батлан хамгаалахын сайд “COVID-19”-ийн улмаас нас баржээ 2021-01-27

Индонезийн хамгийн идэвхтэй галт уул лхагва гаргийн өглөөнөөс дэлбэрч эхэлжээ. 2021-01-27

“Crew Dragon” хөлгөөр ОУСС руу аялах сансрын анхны жуулчдын нэрсийг зарлажээ 2021-01-27

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод судалгаа хийнэ. 2021-01-28

Японы Ерөнхий сайд АНУ-д айлчилна 2021-01-28

Алексей Навальныйг дэмжигчид энэ ням гарагт дахин жагсахаар төлөвлөж байна 2021-01-28

Каннын кино наадам хойшлогдлоо 2021-01-28

“Toyota Motor” компани автомашины борлуулалтаар тэргүүлжээ 2021-01-28