Соёлын сайд Ч.Номин үүрэгт ажлаа хүлээн авлаа

Соёлын сайд Ч.Номин үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Соёлын яаманд хүрэлцэн ирж, Соёлын сайд Ч.Номинд тамгыг нь гардууллаа. Ажил хүлээлцэхэд Соёлын сайд асан С.Чулуун байлцаж, шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номинд ажлын амжилт хүсэв.

Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж 24 жилийн дараа Соёлын яамыг шинээр эмхлэн байгуулсан. Богино хугацаанд соёл, урлагийн салбарын бодлого, үйл ажиллагааг тодорхойлон томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Соёлын сайдын ажлыг үргэлжлүүлэн ажиллах болно. Мөн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.