PCR шинжилгээгээр 32 хүнээс короновирусний халдвар илэрлээ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.01.30)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.
Интермэд сайн дураа жиншилгээ өгсөн эерэг аграгсан хөсүт баталгаажуулахад илэрсэн6 Шинээр илэрсэн. Онош батлагдан ХӨСҮТ-д ирсэн ч биеийн байдал маш хүнд байна. Амьсгалын аппараттай байгаа. Гэртээ өвчнөө хүндрүүлсэн байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1234 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.
Дорноговь аймагт замын ажил хийхээр явсан хүмүүсийн дундаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан.
Сүүлийн 24 цагт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч гэртээ гарсан. Мөн ХӨСҮТ-өөс 24 хүн, цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувь эдгэрч, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1742, үүнээс эдгэрдсэн 1303 буюу 75,8 хувийг эмчлэн эдгэрүүлсэн байна. Одоогоор 408 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн эмчлэгдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.