Дамдины Сүхбаатарын мэндэлсний өдөр тохиож байна

Дамдины Сүхбаатарын мэндэлсний өдөр тохиож байна

Монгол Улсын баатар, Зөвлөлт Орос улсын Улаан тугийн одонт, Монголын ардын нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд буюу энэ өдөр төржээ.

Тэрээр өнөөгийн Улаанбаатар хот буюу тухайн үеийн Амгаланбаатар хотод харц ядуу ард Дамдины хүү болон мэндэлсэн билээ.

БНМАУ-ын цэргийн яамны сайдаар ажиллаж байснаас гадна бүх цэргийн жанжин байлаа. Тулалдаануудаас нь дурдвал 1918 оны байлдаан, Хиагтыг чөлөөлөх байлдаан, Нийслэл хүрээг чөлөөлсөн гавьяатай.

14 настайдаа бичиг үсэг сурч, 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан байна. Мөн 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдан, 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

1921 оны гуравдугаар сарын 1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож, 1921 арваннэгдүгээр сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.

1922 долоодугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдож, 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа хорлогдож таалал төгсчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.