Монгол залууг эмчилж байсан Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийг хэсэгчлэн хаалаа

Монгол залууг эмчилж байсан Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийг хэсэгчлэн хаалаа

Шинэ коронавирусын халдвар авсан 35 настай монгол иргэн эмчлүүлж байсан шалтгаанаар БНСУ-ын хамгийн том эмнэлгүүдийн нэг Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийг хаалаа. 

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн ажилтнуудын мэдээлж байгаагаар, “Шинэкоронавирус-19”-ийн халдвар авсан монгол өвчтөн (35 настай эрэгтэй) элэгний архаг өвчин, бөөрний дутагдал гэсэн оноштойгоор тус эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 12-18 хоног хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөний биеийн байдал сайнгүй, цусаар бөөлжих зэрэг биеийн байдал маш хүнд, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байсан тул өвчтөнийг 24-нд Мёнжи эмнэлэгт авчраад “Шинэкоронавирус-19”-ийн шинжилгээ авсан байна.

Одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийг хааж халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байгаа аж. Томоохон эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг хааснаар ойролцоох эмнэлэгүүдийн ачаалал эрс ихэсэх байх хэмээх эх сурвалж мэдээлээ.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хяналтын камераас шүүж үзээд тус тасагт ажиллаж байгаа сувилагчид болон өвчтөнүүд гэх зэрэг 50 орчим хүнээс шилжилгээ авсан ч сөрөг гэсэн дүн гарчээ.

Эх сурвалж: https://m.medigatenews.com/news/2046640118

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.