БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 467-оор нэмэгдэж нийт 79311-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 03-ны 00.00 цагийн байдлаар 467-оор нэмэгдэж нийт 79311-д хүрэв. Шинээр илэрсэн 467 тохиолдлын 34 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 69299 (+524) иргэн эдгэрсэн бол 1441 (+6) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 5,756,714 (+45301) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,538,554 (+60250) иргэний хариу сөрөг гарч 138,849 (-15416) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,571 (-63) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.