БНСУ-д “COVID-19”-ийн хувилбараар дотоодод халдварласан таван тохиолдол илэрчээ

БНСУ-д “COVID-19”-ийн хувилбараар дотоодод халдварласан таван тохиолдол илэрчээ

БНСУ-д “COVID-19”-ийн илүү хурдан халдварладаг хувилбаруудаар дотоодод халдварласан таван тохиолдол илэрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв. Тэдгээр тохиолдлын дөрөв нь Их Британид анх илэрсэн хувилбараар, нэг нь Өмнөд Африкт анх бүртгэгдсэн хувилбараар халдварлажээ. Ингэснээр БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан нийт тохиолдлын тоо 39-т хүрсэн байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, дөрвөн өвчтөн Өмнөд Гёнсан, Өмнөд Жёлла мужид гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан хамаатнуудтайгаа уулзсаны дараа халдвар авчээ. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цаашид коронавирусний хувилбараар дотоодод халдварласан тохиолдлууд нэмж бүртгэгдэж болзошгүйг анхааруулаад, өвчтөнүүдтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдлыг хянах ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн БНСУ-д вирусний хувилбарууд тархах нь цаг хугацааны асуудал болохыг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдэлд дурдаад, хилийн чанадаас ирсэн хамаатнуудтайгаа уулзахгүй байхыг иргэдэд уриалжээ. “COVID-19”-ийн илүү хурдан халдварладаг хувилбар тархвал нөхцөл байдал дахин хүндэрч болзошгүй тул БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжтэй ажилласан хэвээр байгаа ажээ.

БНСУ Их Британид анх илэрсэн шинэ хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн 12 дугаар сарын 23-наас тус улсаас ирэх зорчигч тээврийн нислэгийг зогсоож, хожим нь хоёрдугаар сарын 11 хүртэл сунгасан юм. Мөн хилийн чанадаас ирсэн гадаадын иргэдээс БНСУ-д ирэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг баримт авчрахыг шаардаж байгаа билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгост шувууны ханиадны “Н5N8” вирусний 82 голомт бүртгэгджээ 2021-02-01

БНСУ-ын Засгийн газар хөл хориог 2 дугаар сарын 14-нийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 2021-02-01

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 336-аар нэмэгдэж нийт 78844-д хүрэв. 2021-02-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 467-оор нэмэгдэж нийт 79311-д хүрэв. 2021-02-03

Хуурамч Covid-19 вакциныг хийж зарж байсан хэсэг бүлэг хүмүүсийг илэрүүлжээ. 2021-02-03

БНСУ-д “COVID-19”-ийн хувилбараар дотоодод халдварласан таван тохиолдол илэрчээ 2021-02-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 451-ээр нэмэгдэж нийт 79762-д хүрэв. 2021-02-04

Кёнги мужийн гамшгийн тусламж авах талаар мэдээлэл 2021-02-04

Гёнги аймгийн иргэдэд 100,000 мянган вон олгохоор болжээ 2021-02-04

Солонгос улсад хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг ганц бие гэрлэлтийн цагаач эцэг, эхэд оршин суух статус олгохоор болжээ. 2021-02-04

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан өдрийг улсынхаа хуанлид тэмдэглэлт өдөр болгон оруулсан 2021-02-04