Г.Занданшатар: Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

Г.Занданшатар: Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

Гэтэл өнөөдөр төрийн байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэх уялдаа холбоо байхгүй, төрийн үйлчилгээ эзэндээ хүрэхгүй, эдийн засгийн салбарын түүвэр судалгаагүй учраас хөрөнгө мөнгө, хүн хүчний зардал ихтэй, өрх, ахуйн нэгжийн нарийвчилсан судалгаагүй зэрэг асуудлууд тулгарч байна.

Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 33,8 хувь нь машинтай, 4,4 хувь нь малтай зэрэг судалгаа гарсан нь тусламж эзэндээ хүрч чадахгүй байгаагийн нотолгоо юм.

Мөн банкны зээлийн мэдээлэл уялдаа холбоогүй учраас зээлийн эргэн төлөлт удаашралтай, албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тоо ч тодорхой бус зэрэг олон асуудлыг тоочиж болохоор байна.

Энэхүү цар тахлын үед нийт дүнгээрээ иргэдийн орлого буураагүй боловч иргэдийн 27 хувь нь ямар ч орлогогүй болсон тооцоо гарсан. Энэ нь албан бус хөдөлмөр эрхэлж буй иргэдтэй холбоотой.

Уламжлалт батлагдсан загвар, маягтаар шат шатнаас мэдээлэл цуглуулж, статистик тоо гаргадаг аргыг халах цаг болжээ.

Тиймээс Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэдээлэл, харилцаа, холбоо,технологийн газар болон Монгол банкны удирдлагууд оролцсон цахим уулзалтыг зохион байгууллаа.

Төрийн мэдээллийн нэгдсэн суурь санг буй болгохын тулд холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсэг байгуулж, ирэх хаврын чуулган эхлэхээс өмнө ажиллаж эхлэхийг даалгалаа.

.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан шинэ санаа биелэгдэх бүрэн боломжтой. 2021-02-03

Сар шинийн барилдаанд хүч үзэх 128 бөхийг өнөөдөр 15:00 цаг хүртэл бүртгэж, олон нийтэд танилцуулна. 2021-02-03

Засгийн газар хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байна. 2021-02-03

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн ажиллана 2021-02-03

Мьянмарт онц байдал зарласантай холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав. 2021-02-03

Г.Занданшатар: Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна. 2021-02-03

PCR шинжилгээгээр 27 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-03

Оксфордын толь бичгээс “Монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгс хасагдана 2021-02-03

Улаанбаатар хотод нийт 30 голомт илэрснээс одоогоор 9 идэвхтэй байна. 2021-02-03

Гадаадын иргэдийн оршин суух сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна 2021-02-03

Нийслэлийн товчоодоор 1620 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ 2021-02-03