Гадаадын иргэдийн оршин суух сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

Гадаадын иргэдийн оршин суух сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй холбоотой дараах хүсэлтийг https://evisa.mn/ цахим сайтаар дамжуулан хүлээн авч байна.

• A2, T, HG, S1, SH, O хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах

• GB1, H1, H2, H3 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах

• GB2 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулах

• H5 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэний хугацаа сунгуулах

Онлайнаар хүсэлт гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах зүйлсийг анхаарна уу.

Үүнд:

  1. https://evisa.mn сайтад хандан “оршин суух” цэс рүү нэвтэрч, өөрийн ашиглаж буй цахим хаяг, утасны дугаараар бүртгүүлэх
  2. Хүсэлт гаргахдаа баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв мэдүүлэх
  3. A2, T, HG, S1 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас ажлын 5 өдрийн өмнө гаргах
  4. GB1, GB2, H1, H2, H3, H5 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргах.
  5. Баримт бичгийн бүрдэл хангаагүй, дутуу, худал мэдүүлэг өгөх нь таны хүсэлтийг буцаах, шийдвэрлэгдэх хугацаа хойшлох шалтгаан болохыг анхаарна уу.

Иргэн та “Корона вирус”-ийн халдвараас сэргийлж, цахим үйлчилгээг сонгоорой.

Мэдээллийн лавлах: 1800-1882

Е-visa утас: +976-93141009

Онлайн туслах: https://immigration.gov.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мьянмарт онц байдал зарласантай холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав. 2021-02-03

Г.Занданшатар: Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна. 2021-02-03

PCR шинжилгээгээр 27 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-03

Оксфордын толь бичгээс “Монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгс хасагдана 2021-02-03

Улаанбаатар хотод нийт 30 голомт илэрснээс одоогоор 9 идэвхтэй байна. 2021-02-03

Гадаадын иргэдийн оршин суух сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна 2021-02-03

Нийслэлийн товчоодоор 1620 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ 2021-02-03

НӨАТ IT ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдлоо 2021-02-03

Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ 2021-02-03

НҮБ-ын Хүн амын сангаас хамгаалах хувцас хэрэгсэл, амьсгалын аппарат хүлээлгэн өгөв 2021-02-03

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах хүсэлтэй монгол элсэгч нарыг цахимаар бүртгэж байна 2021-02-03