Улаанбаатар хотод нийт 30 голомт илэрснээс одоогоор 9 идэвхтэй байна.

Улаанбаатар хотод нийт 30 голомт илэрснээс одоогоор 9 идэвхтэй байна.

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Монгол Улсад өнгөрсөн 24 цагт 27 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдөртэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгджээ. Улаанбаатар хотод нийт 30 голомт илэрснээс одоогоор ес нь идэвхтэй байна.

ЗӨСҮТ-ийн баг 18 объектод халдваргүйжүүлэлт хийв. ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод 203 тээврийн жолоочид PCR шинжилгээ хийхэд коронавирус  илрээгүй.

ЭМЯ-нд долоон тусгай дугаарын утас ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ний 3705 хүн мэдээлэл, зөвлөгөө авчээ.

Дэлхийн 223 улсад коронавирус бүртгэгдсэн. ДЭМБ-ын мэдээллээр, нийт 102.9 сая хүн халдвар авч, 76 сая гаруй хүн эдгэрч, 2.2 сая хүн энджээ. Сүүлийн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо 13 хувиар буурч байна. Энэ нь хорио цээрийн арга хэмжээ, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, вакцин хийж эхэлсэнтэй холбоотой.

“Lancet” хэвлэлд ОХУ-д гаргаж авсан “Спутник V” вакцин 91.8 хувийн үр дүнтэй болохыг мэдээлжээ. Вакцин хийлгэсний дараа ч амны хаалт зүүх, гараа угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн ажиллана 2021-02-03

Мьянмарт онц байдал зарласантай холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав. 2021-02-03

Г.Занданшатар: Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна. 2021-02-03

PCR шинжилгээгээр 27 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-03

Оксфордын толь бичгээс “Монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгс хасагдана 2021-02-03

Улаанбаатар хотод нийт 30 голомт илэрснээс одоогоор 9 идэвхтэй байна. 2021-02-03

Гадаадын иргэдийн оршин суух сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна 2021-02-03

Нийслэлийн товчоодоор 1620 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ 2021-02-03

НӨАТ IT ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдлоо 2021-02-03

Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ 2021-02-03

НҮБ-ын Хүн амын сангаас хамгаалах хувцас хэрэгсэл, амьсгалын аппарат хүлээлгэн өгөв 2021-02-03