Албан ёсны зохицуулалтаар оршин суух хугацааг сунгалт хийх мэдэгдэл
Албан ёсны зохицуулалтаар оршин суух хугацааг сунгалт хийх мэдэгдэл
Хөдөлмөр эрхлэх мэргэшлийн бус E9 ангиллыг албан ёсны зохицуулалтаар оршин суух хугацааг нэмж сунгахаар боллоо.
Үүнд: 2021 оны 02-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 02сарын 28 -ны хооронд хөдөлмөр эрхлэх гэрээний Зжил болон 4 жил 10 сарын хугацаа дуусгавар болж буй (E-9) ангиллаар Солонгост оршин сууж буй гадаад иргэд хамрагдана.
Албан ёсны зохицуулалтаар сунгагдах хугацааг оршин суух хугацаа дуусах өдрөөс эхлэн 50 хоногоор сунгана. Энэхүү сунгалт хийгдсэн иргэдийн хувьд ажиллаж буй байгууллагадаа сунгагдсан хугацаа хүртэл үргэлжлүүлэн ажиллаж болох давуу талтай юм.
Үүнд хамрагдахгүй иргэд:
Хилээр гарахдаа гадаад иргэний үнэмлэхээ хураалган нутаг буцсан иргэн
Хөдөлмөрийн яаманд ажлын байр солих эрх болон хугацаа нь хэтэрсэн иргэн
Тогтвор суурьшилтай ажилчны болзлоор хилээр дахин нэвтрэх гэрээ хийж 50 хоногийн сунгалт хийсэн иргэн
Цахимаар болон биечлэн очиж оршин суух хугацаагаа сунгах хүсэлт гаргасан иргэн
Нас барсан, оршин сууж буй газар нь тодорхойгүй, эрүүл мэндийн даатгал болон албан татвар зэргийг төлөөгүй иргэн
Нутаг буцах шалтгаанаар оршин суух хугацаагаа урьдчилан сунгуулсан иргэн
2021. 1. 26-ны өдөр буюу албан ёсны зохицуулалттай сунгалт хэрэгжих үед гадаадад оршин сууж байсан иргэн
Анхаарах зүйл:
Гадаад иргэний үнэмлэх-ний ар талд албан ёсны зохицуулалтаар сунгагдсан 50 хоногийн хугацааны тэмдэглэгээ хийгдэхгүй болно.
Сунгалт хийгдсэн эсэхийг доор☟ линк дээр дарж гадаад паспортын дугаар, иргэншил, төрсөн он сар өдөр г.м мэдээллээр шалгах боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.