Тусгаар тогтнол /шүлэг/
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлэг
Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн
Одод орчих мандал дээр