Хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй салбарууд хэвийн ажиллана

Хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй салбарууд хэвийн ажиллана

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, энэ сарын 11-23-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор дээрх хугацаанд хэвийн ажиллах салбарыг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 

Тодруулбал:

  • Цахилгаан дулаан, усан хангамж, ариутгал, татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл хангах нийлүүлэх байгууллага
  • Шатахуун, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, ханган нийлүүлэлт, супермаркет, хайпермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, нөөцийн мах, мал амьтны тэжээлийн худалдаа
  • Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ
  • Ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал зохион байгуулах үйл ажиллагаа /нохой, муур устгал/
  • Банкны цахим үйл ажиллагаа, АТМ
  • Сайжруулсан түлшний  үйлдвэр, нийлүүлэлт, түгээлт, цэгүүд
  • Шуудан, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Засвар болон бусад үйлчилгээ
  • Тусгай чиг үүргийн байгууллага
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Хууль тогтоох дээд байгууллага
  • Төрийн  болон нутгийн өөрөө удирдах байгууллага /албан хаагчдын 15 хувь нь цагийн хязгаартай ажиллана/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /УБТЗ, Чингис хаан нисэх буудал/
  • Мал амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Гадуур явах засвар үйлчилгээ тусгай үүрэг гүйцэтгэх үйлдвэрлэл түгээлтийн тээврийн автомашин

Нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу тусгай горимд шилжиж зорчигчийн тоог хязгаарлана. Нийтийн тээврийн жолооч үйлчлэгч журам, зааврыг мөрдөн ажиллах бөгөөд цаг тутамд автобусны ариутгал, халдваргүйтгэлийг хийнэ. Ажиллах шаардлагатай иргэдэд 08-18 цагийн хооронд үйлчилнэ.

Иргэд зөвшөөрсөн үйлчилгээ авахдаа, зөвхөн өрхийн нэг гишүүнийг гэрийн хамгийн ойр цэг рүү явуулна. Тухайн иргэн үйлчилгээ авах газраа заавал QR код уншуулах бөгөөд зөвхөн оршин суугаа газрынхаа хил хязгаар дотор хоол хүнс, эм тариа зэрэг шаардлагатай бүтээгдэхүүнээ худалдан авна. Харин оршуулгын ажилд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс оролцоно гэдгийг Шадар сайд С.Амарсайхан санууллаа. 

Хөл хорионы үед гэрээс гарахгүй байх зарчмыг баримтлах бөгөөд гэрийн ойролцоо тодорхой хугацаанд гарахыг зөвшөөрөх юм.

Нийслэл рүү орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлаж зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, онцгой байдал, тусгай чиг үүргийн болон оршуулгын үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл зорчино. Ингэхдээ PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх аж. Харин яаралтай эмнэлгийн тусламж авах, хагалгаанд орох иргэдээс PCR шинжилгээг авч нэвтрүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байвал дүрэм журмын дагуу зохицуулах ч тодорхой шаардлага тавих юм. Шалган бүртгэх товчоогоор нэвтрэхдээ бүрдүүлэх бичиг баримтын хувьд, иргэний үнэмлэх, шинжилгээний бичиг, эмнэлгийн АМ/13 Б/13 тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатайг тэмдэглэв. 

Дээрх хугацаанд ахуйн архидалт, бөөгнөрөл бий болгохгүй байх талаар холбогдох байгууллага хатуу хяналт тавьж ажиллана гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЕБС-ийн танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна 2021-02-03

ШУУРХАЙ: Нийслэлд 12 хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохоор шийдвэрлэлээ 2021-02-03

Сайн үйлсийн аянд буяны сэтгэл үүсгэж, өглөгийн эзэд болохыг урьж байна. 2021-02-03

УОК: Сар шинийн барилдааныг ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ 2021-02-03

Хөл хорио тогтоосон ч, ТУСГАЙ НИСЛЭГҮҮДИЙН ХУВААРЬ өөрчлөгдөхгүй 2021-02-03

Хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй салбарууд хэвийн ажиллана 2021-02-03

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна 2021-02-04

ДОРНЫН ЗУРХАЙ: Цар ихтэй үйлийг эхлэхэд сайн хэмээжээ 2021-02-04

ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн санаачилгыг гартаа аваарай 2021-02-04

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад хүнс, тэжээлийн тусламж гардуулав 2021-02-04

Хатуу хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 2021-02-04