Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ санаачилсан “COVAX” хөтөлбөр Монгол Улсад 188 940 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, “AstraZeneca” компани, Оксфордын их сургуульд гарган авсан “COVID-19”-ийн вакцинаас 163 200 тун, “Pfizer-BioNTech” компанийн вакцинаас 25740 тунг манай улсад энэ оны эхний хагаст нийлүүлэх ажээ.
Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл, “Гави” холбоо, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “COVAX” хөтөлбөр 2021 оны эхний хагаст 337 сая вакцин түгээх тухай урьдчилсан тайлангаа лхагва гарагт танилцуулсан юм.
“COVAX” хөтөлбөрийн вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, “AstraZeneca-Oxford”-ын 336 сая тун, “Pfizer-BioNTech”-ийн 1.2 сая тун вакцин нь 140 гаруй орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.