ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын элсэгч нарт олгодог 500 тэтгэлгийн талаар мэдээлэл хийнэ

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын элсэгч нарт олгодог 500 тэтгэлгийн талаар мэдээлэл хийнэ

ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг олгодог.

Энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлаг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран сонгон шалгаруулалтыг зөвхөн цахимаар явуулж байгаа бөгөөд education-in-russia.com бүртгэлийн нэгдсэн систем энэ сарын 20-нд автоматаар хаагдах аж.

Тус сонгон шалгаруулалтад монгол элсэгч нар амжиж бүртгүүлснээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хойд хөршийн тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторантур болон ординатурт суралцах боломжтой юм.

Үүнээс гадна дээрх тэтгэлэгт хэрхэн хамрагдах болон энэ жилийн сонгон шалгаруулалтын онцлог, хойд хөршийн их, дээд сургуулиудын сургалтын орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал маргааш буюу энэ сарын 5-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д 11:00 цагт болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал, радио, подкаст бүтээлийн уралдаан зарлагдлаа 2021-02-04

Улсын хэмжээнд энэ онд барилга, байгууламжийн зураг төслийн 70 ажил зарлана. 2021-02-04

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ 2021-02-04

“The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гарчээ 2021-02-04

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-д ажиллалаа 2021-02-04

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын элсэгч нарт олгодог 500 тэтгэлгийн талаар мэдээлэл хийнэ 2021-02-04

Монголоос самрыг БНХАУ-ын Жилинь муж руу дундын зуучлагчгүйгээр экспортолно 2021-02-04

БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо 2021-02-04

Багшийн ур чадварын нэмэгдлийг олгоно 2021-02-04

Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа 2021-02-04

“COVAX” хөтөлбөрөөр Монгол Улсад 189 мянган тун вакцин нийлүүлнэ 2021-02-04