Монгол, Тайвань хамтран "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахимаар хэлэлцэв

Монгол, Тайвань хамтран "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахимаар хэлэлцэв

Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг /NTU Hospital/ Монгол Улсын П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран   "COVID-19" халдвар болон томоохон эмнэлэг дотор халдвар тархахаас хэрхэн сэргийлэх чиглэлээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол, Тайвань орон одоогийн байдлаар дотоодын халдвартай тэмцэж буй энэ цаг үед хоёр орон хоорондоо туршлагаа солилцож байгаа нь цагаа олсон ажил гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, Тайванийн Тао Юуань эмнэлэгт 14 хоногийн өмнө томоохон хүрээний халдвар илэрсэн. Өвчтөн, эмнэлгийн ажилчид болон ар гэрийнхэн зэрэг нийт 15 батлагдсан тохиолдол илэрсэн. Түргэн хугацаанд хавьтагчийг илрүүлж үр дүнтэй аргаар тусгаарласны дүнд ойрын хоёр өдөр дотоодын халдвар шинээр илрээгүй.

Эмнэлэг дотор тархсан халдвар бидэнд халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй, вакцин хомс энэ цаг үед үр дүнтэй эмчилгээний арга хамгийн чухал гэдгийг сануулсаар байна” гээд Монгол, Тайвань орны галын шугаман дээр ажиллаж буй эмч албан хаагчид ядарч туйлдсан хэдий ч үргэлжлүүлэн цар тахалтай тэмцсээр байгаад гүн талархал илэрхийлэв. 

Хэт авиаг яаралтай болон эрчимт эмчилгээнд ашиглах, коронавирусний хүнд шинж тэмдэгтэй өвчтөний эмнэлгийн тусламжийн менежмент зэрэг сэдвээр зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцов. Түүнчлэн нийслэл, аймгууд болон хувийн эмнэлгүүдийн коронавирусээс урьдчилан сэргийлэх тасгийн эмч албан хаагчид оролцсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсад ирэх сард коронавирусний халдвар нэмэгдэх эрсдэлтэй байна. 2021-02-05

Товчоод дээр нийт 234,581 автомашины 550,759 иргэнд эрүүл мэндийн хяналт хийлээ 2021-02-05

Л.Оюун-Эрдэнэ: Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй 2021-02-05

Монгол болон хөгжиж буй орнуудад БНХАУ вакцин хандивлана 2021-02-05

Ж.Ганбаатар: Банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж байна 2021-02-05

Монгол, Тайвань хамтран "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахимаар хэлэлцэв 2021-02-05

Монгол улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системд хамруулах тухай ноот бичиг солилцов 2021-02-05

Улаанбаатар хотоос орон нутаг руу явах иргэдийн анхааралд! 2021-02-05

Цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эрх зүйн орчныг сайжруулав 2021-02-05

Шадар сайд С.Амарсайхан: Сар шинийн барилдаанд зөвшөөрөл өгөх боломжгүй гэв 2021-02-05

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа 2021-02-05