Улаанбаатар хотоос орон нутаг руу явах иргэдийн анхааралд!

Улаанбаатар хотоос орон нутаг руу явах иргэдийн анхааралд!

 

 Цагаан сараас өмнө буюу энэ сарын 5-9-нийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод саатсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг УОК-ын шийдвэрийн дагуу зохион байгуулахаар болсон.

Иймд нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тодруулбал, орон нутаг руугаа буцах иргэд аймаг, нийслэлийн Онцгой байдлын комиссын шуурхай штабт нутаг буцах өргөдөл гаргаж, бүртгүүлсэн утасны дугаараар өргөдлийнхөө хариуг хүлээн авах юм байна. Мөн PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариу гарснаас 24 цагийн хугацаанд нийслэлээс гарах ажээ.

Иргэдийг зорчих чиглэлийн дагуух худалдаа, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхийг хориглоод байгаа юм.

Мөн зорчих хугацаандаа аймаг орон нутгийн авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгтээ бүртгүүлэх аж.  Иргэд гэртээ очмогцоо гэрийн тусгаарлалтад 14 хоног байх шаардлага тавьж байгааг  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Оюун-Эрдэнэ: Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй 2021-02-05

Монгол болон хөгжиж буй орнуудад БНХАУ вакцин хандивлана 2021-02-05

Ж.Ганбаатар: Банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж байна 2021-02-05

Монгол, Тайвань хамтран "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахимаар хэлэлцэв 2021-02-05

Монгол улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системд хамруулах тухай ноот бичиг солилцов 2021-02-05

Улаанбаатар хотоос орон нутаг руу явах иргэдийн анхааралд! 2021-02-05

Цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эрх зүйн орчныг сайжруулав 2021-02-05

Шадар сайд С.Амарсайхан: Сар шинийн барилдаанд зөвшөөрөл өгөх боломжгүй гэв 2021-02-05

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа 2021-02-05

"Алтан Од", "Алтан очир" "Олимпын алдар" одонгийн эзэд тодорлоо 2021-02-05

Монголоос нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын далайн боомтод очлоо 2021-02-05