Цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эрх зүйн орчныг сайжруулав

Цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эрх зүйн орчныг сайжруулав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад блдлогын байнгын хорооноос УИХ-ын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр танилцуулав.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан зарим онцлог хууль тогтоомж, олон улсын хэлэлцээрийн талаар УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн  Д.Цогтбаатар танилцуулав.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн УИХ-аар батлуулжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний, мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн дээрхтэй ижил хуулийн төслийн нэгтгэсэн юм.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Монгол Улсад үүссэн эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулж, үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин орлого нь тасалдсан иргэн хуулийн этгээдэд учирч буй хүндрэл, өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх боломж бүрджээ. Мөн цар тахлын үед халдварт өвчнөөр өвчилсөн буюу, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тогтворжуулах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад тэтгэмж олгох, гадаадад буй иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хангах, оюутан сурагчдын төлбөрийг хөнгөлөх зэрэг цогц ажлыг багтаасан эрх зүйн чухал шийдвэр болсныг байнгын хорооны дарга Б.Баттөмөр дурдав.

Уг хуулиар барьцаалан зээлдүүлэх газар нь 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2021 оны зургаадугаар сарын 30 хүртэл зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 2 хувиас хэтрүүлэхгүй тооцох, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахгүй байхаар заажээ.

Түүнчлэн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдлтийг нэмэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах, ипотекийн зээлийн хугацааг 2021 оны зургаадугаар сарын 30 хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх юм.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлж батлуулжээ. Мөн Монгол Улс, Европын Холбооны “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газрын хэлэлцээр, Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлт, Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.

Байнгын хорооноос намрын чуулган хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт:

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол болон хөгжиж буй орнуудад БНХАУ вакцин хандивлана 2021-02-05

Ж.Ганбаатар: Банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж байна 2021-02-05

Монгол, Тайвань хамтран "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахимаар хэлэлцэв 2021-02-05

Монгол улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системд хамруулах тухай ноот бичиг солилцов 2021-02-05

Улаанбаатар хотоос орон нутаг руу явах иргэдийн анхааралд! 2021-02-05

Цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эрх зүйн орчныг сайжруулав 2021-02-05

Шадар сайд С.Амарсайхан: Сар шинийн барилдаанд зөвшөөрөл өгөх боломжгүй гэв 2021-02-05

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа 2021-02-05

"Алтан Од", "Алтан очир" "Олимпын алдар" одонгийн эзэд тодорлоо 2021-02-05

Монголоос нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын далайн боомтод очлоо 2021-02-05

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2021-02-06