УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч баасан гарагт Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан суманд ажиллалаа.
Тэрээр аймгийн болон тухайн сумдын удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээтэй танилцан санал солилцсон юм.
Мөн Нарийнтээл, Хайрхандулааны 500 гаруй малчин өрхөд хүчит тэжээлийн тусламж, дэмжлэгийг олгоод байна. Сар шинийн баяртай холбогдуулан дээрх сумдын өндөр настнуудад УИХ-ын дарга гарын бэлгээ гардууллаа.
Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс зудын өндөр эрсдэлд байгаа аймгуудын зарим малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Өвөрхангай аймгийн 10 сумын 300 малчин өрх энэхүү тусламжид хамрагдах юм. Нарийнтээл, Хайрхандулааны 60 малчин өрхөд уг тусламжийг гардуулаад байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.