Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ сарын 08-ны өдрийн А/72 дугаар захирамжаар хоёрдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас эхлэн тус аймгийн нутаг дэвсгэрээс гарах хөдөлгөөнийг, хоёрдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цагаас 15-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд гарах болон орох хөдөлгөөнийг түр зогсоолоо.
Түүнчлэн,
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглов.
- Цагаан сарын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг болгов.
- 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:00 цагаас 2 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.
- Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 11-нөөс 14-ний өдрийг дуустал “Тирлик”, “Ах-Дам” болон малын захыг түр хаах шийдвэрийг тус тус гаргалаа.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.