Э.Эрдэнэбаатар: Цагаан сараар золгосон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

Э.Эрдэнэбаатар: Цагаан сараар золгосон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох шийдвэрийг УОК-оос гаргасан.

Тэгвэл нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа хөл хорионы дэглэм зөрчсөн иргэн, аж ахуй нэгжийг торгох заалттай гэж тодотгосон байна. Тэрбээр " Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө. Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно" гэлээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЕРӨНХИЙЛӨГЧ: Өөрийгөө шатааж, амиа алдсан иргэний учир шалтгааныг тогтоохыг үүрэгдлээ 2021-02-08

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, гавьяатууд төрөн гарлаа 2021-02-08

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч баасан гарагт Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан суманд ажиллалаа. 2021-02-08

Булган аймагт энэ сарын 10-наас хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гарлаа 2021-02-08

Өвөрхангай аймаг энэ сарын 10-наас эхлэн аймгийн хэмжээнд хөдөлгөөн хязгаарлана 2021-02-08

Э.Эрдэнэбаатар: Цагаан сараар золгосон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно 2021-02-08

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гавьяат цол хүртсэн алба хаагчдад хүндэтгэл илэрхийлэв 2021-02-08

Баян-Өлгий аймгаас гарах болон орох хөдөлгөөнийг түр хязгаарлана 2021-02-08

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2021-02-09

ДОРНЫН ЗУРХАЙ: Урлан бүтээхэд сайн хэмээжээ 2021-02-09

УОК: Хөл хорионы үед хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй 2021-02-09