Дэлхий дахинд жолооч нар ямар дохио ашиглаж хоорондоо харилцдаг вэ

Дэлхий дахинд жолооч нар ямар дохио ашиглаж хоорондоо харилцдаг вэ

Дэлхий дахинд жолооч нар ямар дохио, хөдөлгөөнийг ашиглаж хоорондоо харилцдаг вэ

1. Гэрлээрээ хоёр удаа дохих

- Та явж болно, танд зам тавьж өгч байна...

2. Ачааны машинд салаавч харуулах

- Хойд тэнхлэгтээ давхар дугуйтай ачааны машины жолоочид салаавч харуулах нь түүний хойд дугуйнуудын хооронд чулуу гацсан болохыг анхааруулдаг...

3. Гараа өргөх

- Нэг удаа ослын дохио ("аваарын дохио")-г анивчуулахтай адил бөгөөд "Баярлалаа" гэсэн утгатай...

4. Гараараа агаарт дугуй зурах

- Таны машины дугуй хийгүй болсныг анхааруулж байна...

5. Анивчиж буй гэрлийг гараараа дүрслэх

- Зарим жолооч нар бүрэнхий нөхцөлд, эсвэл манан, цасан шуургатай үед гэрлээ асаахаа мартсан байдаг. "Гэрлээ асаах цаг нь болжээ, анд минь" гэдгийг ойлгуулахын тулд энэ дохиог ашигладаг байна...

6. Ослын дохиогоор анивчих

- Энэ нь баярласан, талархсанаа илэрхийлэх нийтэд зөвшөөрөгдсөн хэлбэр...

7. Холын болон ойрын гэрлийг ойр ойрхон шилжүүлэх

- Өөдөөс ирж буй машин тань руу хол болон ойрын гэрлээ ойр ойрхон шилжүүлэн дохиж байвал таны гэрэл гялбуулж байна гэсэн утгыг илэрхийлнэ...

8. Гарын алгаа харуулах, эсвэл хуруугаараа дээш заах

- Таны багаажны хаалга нээлттэй байна...

9. Гараараа хаалганы орчмыг заах

- Таны хаалга дутуу хаагдсан байгаа бололтой...

10. Бага давтамжтайгаар гэрлээрээ олон удаа дохиж дуут дохиог дуугаргах

- Хурдаа хасаарай, урд чинь осол байж болзошгүй...

11. Холын гэрлээрээ хоёр удаа дохих

- Холын гэрлийг "гялсхан" хоёр удаа дохих нь урд цагдаа зогсож байгааг анхааруулна. Хол замд цагдаа нар хурд хэмжих магадлалтай учир ийнхүү анхааруулдаг байна...

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.