УОК-оос хөл хорионы талаар мэдээлэл хийлээ.
Хөл хорионы хугацаанд нэг хаагла нэг шинжилгээ, нэг хашаа нэг шинжилгээг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар 2120 хүн өвчилсөн, 2 хүн нас барсан. Сүүлийн хэд хоногт 38 мянган хүнд шинжилгээ авах хүчин чадлыг бүрдүүлж чадлаа. Ирэх 12 хоногт аль болох нийт иргэдээ хамруулахыг зорьж байгаа. Хөл хорионы үеэр хүнсний дэлгүүр болон эмийн сан ажиллана.
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
-Засгийн газрыни тогтоолоор 15 төрлийн байгууллага ажиллана. Ингэхдээ тус байгууллагуудыг задгай тавих биш, хэрэв задгай тавьбал өмнөх алдаагаа давтана. Хүнсний дэлгүүрүүд бараа татан авалт байхгүй учир богино зайнд ажиллах шаардлага үүсч байгаа. Нийтийн тээврээр тандалт судалгаа, хорио цээрийн дэглэм сахиулах үүрэг бүхий албан хаагчид зорчино. Хоёрдугаарт, үйлчилгээний байгууллагууд бүлгийн зохион байгуулалтад орсон. Бүгд 72 цагаар ажил дээрээ байрлаж, ажиллана. Байгууллагын логог өөрсдийн машин дээр байрлуулсан байх ёстой. Хувийн тэрэг ямар ч үед явахгүй. Ганцхан яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэн анхны үзүүлсэн эмнэлгийн бичгээ үзүүлээд аль эмнэлэг хүрэх гэж байна тэр хэсэгт зорчино. Тухайн хувийн тэргийг дрон нисгэж хянана, замын хяналтын камераар хянана. Эмнэлгийн яаралтай тусламж авах бол яаралтай тусламжийн хэсэгт хандана. Түргэний тэргийг нэлээд хүртээмжтэй ажиллуулахаар зохицуулсан.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.