Хөл хорионы үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт

Хөл хорионы үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг өчигдөр /2021.02.10/ Засгийн газрын хуралдаанаар дэмжив. Хөл хорио тогтоосон хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана. Цар тахлын тархалтыг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолжээ.

Дөрөвдүгээр түвшинд шилжсэн буюу Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй. Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэн ажилдаа ирж, очих бол мэдээлэл харилцаа холбоо, эмнэлэг, эмийн сан, хүнсний худалдаа, түгээлт болон оршуулгын зан үйл зэрэг хувийн хэвшлийн дөрвөн салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувь нь хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан, албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна.

Томоохон хүнс худалдааны 41 захууд хоёрдугаар сарын 16 хүртэл амарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Хамгаалалтад ажиллаж буй төрийн албан хаагчид 24 цагаар ажиллана. Ингэхдээ найман цагийн хугацаатайгаар ээлж солигдоно гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Амгалан: Хөл хорионы үед хувийн тэргээр зорчихгүй 2021-02-10

Оюу толгойд Монголын эрх ашгийг хангуулахад хяналт тавих ажлын хэсэг байгууллаа 2021-02-10

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна 2021-02-11

ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ 2021-02-11

Нийслэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ 2021-02-11

Хөл хорионы үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт 2021-02-11

Гэртээ байгаа иргэдэд өгөх зөвлөмж... 2021-02-11

ХӨСҮТ-д цар тахлын үеийн бэлэн байдлыг хангахад зориулан эмнэлгийн орыг хүлээлгэн өглөө 2021-02-11

"Ковид-19" халдварын шинжилгээнд нийт 62.646 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа. 2021-02-11

Боловсролын салабарын албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав 2021-02-11

УИХын дарга Г.Занданшатар: Oлон улсын санхүүгийн корпорацид нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. 2021-02-11