Боловсролын салабарын албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав

Боловсролын салабарын албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагын албан хаагчдыг Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медалиар шагналаа.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Дэлгэржав, МУБИС-ийн Ахлах мэргэжилтэн Ц.Дамдинсүрэн, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Т.Уянга нарыг Алтан гадас одонгоор, БШУЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнбагана, Радио телевиз, медиа урлагийн сургуулийн захирал Д.Одсүрэн нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

Шагналыг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Дэд сайд Г.Ганбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар БШУЯ-ны ёслол хүндэтгэлийн “Соёмбо” танхимд гардуулж, баяр хүргэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ 2021-02-11

Хөл хорионы үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт 2021-02-11

Гэртээ байгаа иргэдэд өгөх зөвлөмж... 2021-02-11

ХӨСҮТ-д цар тахлын үеийн бэлэн байдлыг хангахад зориулан эмнэлгийн орыг хүлээлгэн өглөө 2021-02-11

"Ковид-19" халдварын шинжилгээнд нийт 62.646 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа. 2021-02-11

Боловсролын салабарын албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав 2021-02-11

УИХын дарга Г.Занданшатар: Oлон улсын санхүүгийн корпорацид нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. 2021-02-11

PCR шинжилгээгээр 33 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-11

Хөл хорионы үед ажиллах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь 2021-02-11

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ 2021-02-11

Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ 2021-02-11