PCR шинжилгээгээр 33 хүнээс коронавирус илэрчээ.

PCR шинжилгээгээр 33 хүнээс коронавирус илэрчээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.11, 12:00 цаг)


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 21387 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Аймаг, орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдол нь БГД-2, БЗД-13, Налайх-3, СХД-5, ХУД-5, СБД-5 гэсэн зургаан дүүртэгт бүртгэгдсэн байна. 33 тохиолдлын 29 нь хавьтал судлалаар, 4 нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна.

Мөн 24 цагт  34 хүн эдгэрч, гэртээ гарлаа.

Монгол Улсын хэмжээнд коронавирусний бүртгэгдсэн нийт тохиолдол 2207 боллоо. Үүнээс 1618 хүн эдгэрч, эдгэрэлт 73.3 хувьтай байна.

Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж байгаа 568 хүн байгаагаас маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 88, хөнгөн 477 хүн байна.

Иргэдийн хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагын орчмын хөл хөдөлгөөн хоёрдугаар сарын 05-ны байдлаар 41 хувиар нэмэгдсэн. Хүн амын оршин суугаа газар буюу орон сууц, гэр хорооллын хөдөлгөөн 14 хувиар нэмэгдсэн үзүүллэлттэй байна. Энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулсан үзүүлэлт юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гэртээ байгаа иргэдэд өгөх зөвлөмж... 2021-02-11

ХӨСҮТ-д цар тахлын үеийн бэлэн байдлыг хангахад зориулан эмнэлгийн орыг хүлээлгэн өглөө 2021-02-11

"Ковид-19" халдварын шинжилгээнд нийт 62.646 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа. 2021-02-11

Боловсролын салабарын албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнав 2021-02-11

УИХын дарга Г.Занданшатар: Oлон улсын санхүүгийн корпорацид нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. 2021-02-11

PCR шинжилгээгээр 33 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-11

Хөл хорионы үед ажиллах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь 2021-02-11

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ 2021-02-11

Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ 2021-02-11

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 41600 хүн хамрагдаад байна 2021-02-11

Тэрүнофүжи өнөөдөр Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийлээ. 2021-02-11