Ким Жөн Ун улсын төлөвлөгөөний биелэлтэд тавих хуулийн хяналтыг чангатгахыг уриалав

Ким Жөн Ун улсын төлөвлөгөөний биелэлтэд тавих хуулийн хяналтыг чангатгахыг уриалав

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун Пёньян хотноо болж буй СХН-ын тэргүүлэгчдийн бүгд хуралд илтгэл тавьжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлж буйгаар, Ким Жөн Ун илтгэлдээ тус улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хангалтгүй байгааг сануулаад улс ардын аж ахуйн төлөвлөгөөний биелэлтэд тавих хуулийн хяналтыг БНАСАУ-ын Ардын прокурорын газрын оролцоотойгоор чангатгахыг уриалжээ. Бүх салбар дахь бүх байгууллагууд "ардын аж ахуйн ажилд илэрсэн бүх төрлийн хууль бус үйлдлийн эсрэг хууль ёсны тэмцлийг эрчимжүүлэх ёстой" гэж тэрбээр илтгэлдээ мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын удирдагч мөн ардын аж ахуйн салбаруудын ажлыг сайжруулах шинэ зохицуулалтын хуул-эрх зүйн актуудыг батлах шаардлагатай байгааг онцгойлон онцлон тэмдэглэв.

Ким Жөн Ун улс ардын аж ахуйн төлөвлөгөөний хэрэгжилтэд алдаа гарсанд орон нутгийн намын байгууллагуудыг буруутгажээ. Түүний илтгэлд дурдсанаар, СХН үүнд намын үүрүүдийнхээ удирдлагыг бэхжүүлж, арга барилаа сайжруулах замаар хариу арга хэмжээ авах бөгөөд ингэснээр орон нутгийн байгууллагуудад "улс ардын аж ахуйн төслүүдийн хэрэгжилтийг удирдан чиглүүлэх, олон нийтийг зорилгодоо хүрэхэд эрч хүчээр урамшуулах" боломжийг олгоно. 

БНАСАУ-ын Ардын дээд хурал өнгөрсөн сард болсон VIII их хурлаараа Ким Жө Уны дэвшүүлсэн улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн шинэ төлөвлөгөөг баталсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 303-аар нэмэгдэж нийт 81,487-д хүрэв. 2021-02-09

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 444-өөр нэмэгдэж нийт 81,930-д хүрэв. 2021-02-10

БНАСАУ-ын хакерууд 300 сая гаруй ам.долларыг хулгайлжээ 2021-02-10

2021 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 8720 ВОНООР ТООЦОЖ БАЙНА 2021-02-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 504-өөр нэмэгдэж нийт 82,434-д хүрэв. 2021-02-11

Ким Жөн Ун улсын төлөвлөгөөний биелэлтэд тавих хуулийн хяналтыг чангатгахыг уриалав 2021-02-11

БНСУ цагаан сарын амралтаа олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна 2021-02-11

БНСУ хүн хоорондын зай барих дэглэмийг сулруулахаар шийдвэрлэжээ 2021-02-14

Гүон Жүн хэмээх 12 настай хүү хөрөнгө оруулалтаас 43%-ийн ашиг олжээ 2021-02-14

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 344-өөр нэмэгдэж нийт 83869-д хүрэв. 2021-02-15

Өнөөдрөөс Сөүл хотын хоолны газруудыг оройн 10 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөв. 2021-02-15