БНСУ цагаан сарын амралтаа олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна

БНСУ цагаан сарын амралтаа олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна

БНСУ-д коронавирусний халдварын шинэ голомтууд илэрч байгаагаас шинээр халдвар авсан тохиолдлын тоо өнөөдөр сүүлийн зургаа хоногийн үзүүлэлтээс өссөн байна.

Иймд тус улсын эрүүл мэндийн яам цагаан сарын баярын үеэр олноороо цуглахгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Өмнөд Солонгост цар тахлын гурав дахь давлагаа өнгөрсөн оны 12-р сарын 25-нд өдөрт 1241 тохиолдол бүртгэгдэж, оргилдоо хүрснээс хойш шинээр халдвар авах тохиолдол аажмаар буурчээ. Энгийн үед бол Өмнөд Солонгост цагаа сарын баярын үеэр гэр бүл хамаатан садныдаа зочлохоор улс орон дотроо олон сая хүн хөдөлгөөнд оролцдог. Энэ жил тус улсад цагаан сарын амралт пүрэв гарагаас бямба гарагийг дуустал үргэлжилнэ.

Иймд эрх баригчид пүрэв гарагаас ням гараг хүртэл хөдөлгөөн хязгаарлахын тулд 5 болон түүнээс дээш хүн нэг дор цуглахгүй байх зэрэг зай барих журмыг чанд мөрдүүлэхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгос нь энэ сарын 26-ны өдрөөс ковид-19 цар тахлын эсрэг хүн амаа вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр тус улсын эмийн аюулгүй байдлын агентлаг АстраЗенека компанийн вакциныг насанд хүрсэн бүх хүнд ялангуяа 65 ба түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Түүнчлэн энэ сарын 24-нөөс эхлэн гаднаас ирэх иргэдийг заавал PSR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавихаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 444-өөр нэмэгдэж нийт 81,930-д хүрэв. 2021-02-10

БНАСАУ-ын хакерууд 300 сая гаруй ам.долларыг хулгайлжээ 2021-02-10

2021 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 8720 ВОНООР ТООЦОЖ БАЙНА 2021-02-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 504-өөр нэмэгдэж нийт 82,434-д хүрэв. 2021-02-11

Ким Жөн Ун улсын төлөвлөгөөний биелэлтэд тавих хуулийн хяналтыг чангатгахыг уриалав 2021-02-11

БНСУ цагаан сарын амралтаа олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна 2021-02-11

БНСУ хүн хоорондын зай барих дэглэмийг сулруулахаар шийдвэрлэжээ 2021-02-14

Гүон Жүн хэмээх 12 настай хүү хөрөнгө оруулалтаас 43%-ийн ашиг олжээ 2021-02-14

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 344-өөр нэмэгдэж нийт 83869-д хүрэв. 2021-02-15

Өнөөдрөөс Сөүл хотын хоолны газруудыг оройн 10 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөв. 2021-02-15

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 457-оор нэмэгдэж нийт 84325-д хүрэв. 2021-02-16