БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 444-өөр нэмэгдэж нийт 81,930-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 10-ны 00.00 цагийн байдлаар 444-өөр нэмэгдэж нийт 81,930-д хүрэв. Шинээр илэрсэн 444 тохиолдлын 30 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 72,226 (+550) иргэн эдгэрсэн бол 1,486 (+4) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 6,030,023 (+42,618) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,868,017(+44,728) иргэний хариу сөрөг гарч 80,076 (-2,554) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,218(-110) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.