Оросын дугуйчид коронавирусний халдвар авчээ
Арабын нэгдсэн эмирт улсад байсан Оросын хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. АНЭУ-ын Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлснээр тэд дугуйчид гэнэ. “Тур АНЭУ” тэмцээнийг зорьж очсон төлөөлөгчид дунд байсан тамирчид Италийн тамирчдаас халдвар авсан аж.
АНЭУ-ын удирдлагууд уг тэмцээнийг цуцалсан байна. Коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон тамирчидтай ойр байсан хүмүүсийг үзлэг оношилгоонд хамруулжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо 92.5 мянгад хүрч, 3174 хүн нас барж, 50 мянга гаруй хүн эдгэрчээ.
Халдварын аюулаараа хамгийн өндөр байгаа гурван улс бол Хятад, Өмнөд Солонгос, Иран юм. Европт хамгийн аюултай байгаа орон нь Итали юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.