“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилнө

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилнө

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн Монголын талын гишүүдийг ойрын хугацаанд чөлөөлөх бололтой.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар өчигдөр /2020.03.04/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийллээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой асуудал газар аваад байгаа. ТУЗ-д юмаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж хараа хяналтаа сайжруулахгүй бол урсгалаараа явсны гайг олон түмнээрээ амсаж байна. Тиймээс ТУЗ-ийг богино хугацаанд сольж, чадварлаг боловсон хүчнийг томилох ёстой. Компанийн 34 хувийн үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь зөв гэж үзэж байна. Зардлын хэтрэлтийг багасгах хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Г.Батсүх, “Эрдэнэс Монгол” компанийн Ерөнхий захирал асан Ц.Түмэнцогт нар багтаж буй. Г.Батсүх “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.