Хятадад коронавирусний халдварын 139 шинэ тохиолдол бүртгэгджээ
БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад лхагва гарагт шинэ коронавирусний халдварын 139 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас барсан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс пүрэв гарагт мэдээлжээ.
Тус комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, эх газрын Хятадад лхагва гаргийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 80409 болж, 3012 хүн нас барж, 52045 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.
Лхагва гарагт нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид бүртгэгдсэний зэрэгцээ шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 135 нь тус мужид илэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.