“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 41600 хүн хамрагдаад байна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 41600 хүн хамрагдаад байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эхний өдөр, 2 дугаар сарын 11-нд 13 чиглэлд 159 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг НОК-оос мэдээллээ. 

Автобусны тоо, чиглэл хумигдаж зорчвол зохих иргэдийг хүлээлгэж буй гэсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үүссэн асуудалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоогүй болохыг мэдээлэв. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд нийслэлийн хэмжээнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар 41600 хүн хамрагдаад буйг мэдээллээ. 

Шинжилгээ энэ сарын 11-23-нд үргэлжилж, нийслэлийн 8 дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Коронавирусний халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгосон айл өрхийн 1 гишүүн хамрагдах юм.

Тэрээр, "Ер нь хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор нэгдсэн мэдээлэлтэй ажилламаар байна. Өглөөнөөс оройн 16:00 цаг хүртэл иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь, “Нэг хаалга нэг шинжилгээ”-тэй холбоотой гомдол мэдээлэл, тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага ирсэн байна. Улаанбаатар хот найрсаг хот байх ёстой. Цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцаж байгаа зүйлд асуудал байна.  Хүнсний дэлгүүрүүд  ажиллах цагийн хуваарийг асууж, санал хүсэлтүүд их ирсэн. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХын дарга Г.Занданшатар: Oлон улсын санхүүгийн корпорацид нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. 2021-02-11

PCR шинжилгээгээр 33 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-11

Хөл хорионы үед ажиллах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь 2021-02-11

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ 2021-02-11

Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ 2021-02-11

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 41600 хүн хамрагдаад байна 2021-02-11

Тэрүнофүжи өнөөдөр Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийлээ. 2021-02-11

PRC/ПГУ шинжилгээний цогц лаборатори нээлтээ хийлээ 2021-02-11

МАН-ын дарга У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ 2021-02-11

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2021-02-12

ДОРНЫН ЗУРХАЙ: Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгэн 2021-02-12