Тэрүнофүжи өнөөдөр Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийлээ.
Мэргэжлийн сүмогийн озэки асан Тэрүнофүжи өнөөдөр Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийлээ. Түүний гэргий нь Японд сурдаг монгол оюутан Цэгмэдийн Доржханд ажээ. Тэрүнофүжи 29 настай бол Ц.Доржханд 26 настай.
2015 онд Тэрүнофүжиг озэки болж байхад танилцан, 2018 онд гэрлэх өргөдлөө өгөөд байжээ. Хуримын ёслолд Исэгахама ояката гэргийн хамт, Монголоос ирсэн хамаатан садан зэрэг 20 орчим хүн оролцож, 30 минутад өндөрлөжээ.
Хосууд долоон жилийн өмнө танилцаж, хүнд гэмтэл, өвчин, жониданд унасан байхад нь ч үргэлж хамт байж, сэтгэлийн дэм өгч байсан бүсгүй гэнэ. “Хэрэв би ганцаараа байсан бол хэзээ ч дахин сэкитори болж чадахгүй байсан байх.
Үргэлж дэргэд минь байж, дэмжиж байсан түүний ачаар л би дахин дээд зиндаанд гарч чадсан, Гурван жилийн өмнөх Валентины өдрөөр гэрлэх санал тавьсан” гэж Тэрүнофүжи хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.