БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн АНХААРАЛД
БНСУ-ын Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр "Шин Чон Жи" сүмийн итгэгч нарыг бүхэлд нь шалгах, амны хаалтыг хүртээмжтэй байлгах асуудлуудыг хэлэлэцсэн байна.
Мөн Тобүро Минжүдан (Ардчилсан нам), Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар хуралдаж COVID-19 халдварын тархалтыг таслан зогсоохын тулд Дэгү(대구), Гойнбүг(경부기, Чонду(청도) зэрэг бүс нутгуудад тусгай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцжээ.
Амны хаалтны хүртээмжтэй байдлыг хангахын тулд нийт үйлдвэрлэгдсэн маскны 10 хүртэлх хувийг экспортлохыг зөвшөөрөх, 50-аас дээш хувийг нь Солонгосын Төв шуудан (우체국) болон Нунхйоб (농협) зэрэг нийтийн үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан эмнэлгийн байгууллага, иргэдэд шууд нийлүүлэх шийдвэрийг гаргажээ.
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн анхааралд:
Макс олдохгүй бол Солонгосын шуудангийн aль ч салбаруудаас авч болно. Мөн дээр дурдсан гурван газарт хөл хорио тавихгүй, хяналтыг сайжруулах арга хэмжээ авч байгаа тул аль болох гэрээсээ гарахгүй байдлаар хувийн ариун цэврээ сахихыг сануулж байна.
Биеийн байдал хүндэрвэл 119 дуудаж, яаралтай тусламж үнэ төлбөргүй авч болно.
Эх сурвалж: MBC
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.