Бөмбөгтэй хоккейчид Украинд ялагдаж, хүрэл медалийн төлөө тоглох боллоо

Бөмбөгтэй хоккейчид Украинд ялагдаж, хүрэл медалийн төлөө тоглох боллоо

ОХУ-ын Эрхүүд явагдаж байгаа бөмбөгтэй хоккейн XL ДАШТ-ий B хэсгийн хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдлаа. Унгарын баг Словактай, Монголын шигшээ Украины багтай тоглосон.

Эхлээд Унгар, Словакийн багууд талбайд гарч, Унгарын шигшээ 5:0 хожин, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Хэсгийн тоглолт 30 минутаар 2 үе тоглосон бол хагас шигшээд 45 минутаар 2 үе тоглож байна.


Дараа нь манай баг Украинтай тоглосон. Эхний үе эн тэнцүү өнгөрч, 27 дахь минутад Украины АЛЕКСАНДРОВ Михаил гоол хийж, Украин тэргүүлж эхэлсэн. Манай баг 12 метрийн цохилт хийсэн ч оруулж чадсангүй, хаалгач хаалаа.

Торгуулийн хугацаа их, ширүүн тоглолт боллоо. Дэгээдэх, цохиураар цохих зэрэг маш их торгууль гарч байв.

Хоёрдугаар үед багийн ахлагч Г.Тамир 10 минутын торгуультай байхад Украины баг 12 метрийн цохилт хийсэн ч хаалгач Б.Мөнхболд амжилттай хаалаа. Гэвч 63 дахь минутад СКАЛИЦКИЙ Михаил гоол хийж, тооны харьцаа 0:2 болж, Украин хоёр гоолын зөрүүтэй боллоо. Цаг дуусах дөхсөөр. 75 дахь минутад манай баг тайм-аут авлаа. 76 дахь минутад багийн ахлагч Г.Тамир гоол оруулж, тооны харьцаа 1:2. 82 дахь минутад СКАЛИЦКИЙ Михаил гоол хийлээ, 1:3. Тооны харьцааг тэнцүүлэх гэж оролдсон ч амжсангүй, цаг өндөрлөлөө.

Маргаашийн тоглолт:

9-р байрны төлөө тоглолт

10:00 цаг. Швейцар - Сомали

7-р байрны төлөө тоглолт

9:00 цаг. Япон - Чех

5-р байрны төлөө тоглолт

11:00 цаг. Нидерланд - Латви

Хүрэл медалийн төлөө тоглолт

12:00 цаг. Словак- Монгол

Манайх хэсгийн тоглолтод Словакийг 4:0 буулган авсан билээ.

Алтан медалийн төлөө тоглолт

15:00 цаг. Унгар - Украин

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.