Хятадын Засгийн газар Өмнө Солонгост COVID-19-ийн тэмцэхэд нь тусламж үзүүлнэ

Хятадын Засгийн газар Өмнө Солонгост COVID-19-ийн тэмцэхэд нь тусламж үзүүлнэ

БНХАУ-ын ГХЯ-ын орлогч сайд Ма Жаосүй нь Хятадын хэд хэдэн мужийн удирдлагууд ба хувийн компаниуд Өмнөд Солонгост COVID-19-ийн эсрэг тэмцэхэд тусламж явуулахаар болсон тухай мэдэгджээ.

Тус өвчнийг эмчлэхэд нэн тэргүүн шаардлагатай эм, тариаг Өмнөд Солонгосын Дэгү, Кёнсөн-Букто муж руу явуулахаар шийдээд байгаа аж. Өмнөд Солонгост COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 5766 хүрээд байна.

Ийнхүү саяхныг хүртэл дэлхийн улс орнуудаас хүнд өвчний эсрэг тэмцэлд хандив тусламж авч байсан Хятад улс, өөрөө бусдад туслан эм, тариа явуулж эхэлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.