Биткойны ханш 50 мянган ам.долларыг давжээ

Биткойны ханш 50 мянган ам.долларыг давжээ

Хоёрдугаар сарын 16-ны арилжааны явцад биткойны ханш хамгийн дээд үзүүлэлт буюу 50 мянган ам.долларт хүрчээ.

Тус криптовалют нэг жил зургаан сарын өмнө 11 мянга орчим ам.доллар байсан бол түүнээс хойш ханш нь 350 хувиар нэмэгдсэн байна. 

Биткойн 2020 оны намраас огцом өсөж эхэлжээ. Аравдугаар сард ширхэг нь 11 мянган ам.долларын үнэд хүрч байсан биткоин 12 дугаар сар гэхэд 20 мянган ам.долларын босгыг давжээ. Харин нэгдүгээр сард 40 мянган ам.долларыг давсан байна.

Үүний дараа биткойн 33 мянган ам.долларын үзүүлэлтэд эргэн ирсэн ч хоёрдугаар сараас дахин өсөлтийн давлагаа эхэлжээ. Тийнхүү өсөх болсон нь “Tesla”-гийн машин үйлдвэрлэгч биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, криптовалютаар төлбөр тооцоо хийх гэж буйгаа мэдэгдсэнтэй холбоотой аж. Цаашлаад өөр хэд хэдэн мэдээлэл биткойны өсөлтөд нөлөөлсөн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их Британид илэрсэн коронавирусний өөр нэг хувилбар 10 улсад тархжээ 2021-02-16

АНУ-д цасан шуурганы улмаас 3 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болжээ 2021-02-16

Японд ганц бие хүмүүсийн тоог нарийн тогтоох тооллогыг орон даяар хийнэ. 2021-02-16

“COVID-19”-өөр нас барсан тохиолдол дэлхий даяар буурчээ 2021-02-17

Японд эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж эхэллээ 2021-02-17

Биткойны ханш 50 мянган ам.долларыг давжээ 2021-02-17

Мьянмарын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чиг баривчлах хугацааг сунгахаар болжээ. 2021-02-17

Биткоины ханш 52,232 ам.доллар хүрэв 2021-02-18

Мьянмарт эсэргүүцсэн жагсаал лхагва гарагт 12 дахь өдрөө үргэлжилж байна. 2021-02-18

Дэлхийд цахим худалдааны хөгжлийн түвшнээр Швейцар улс тэргүүлж байна. 2021-02-18

“Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан ОХУ, Монголын нутаг дэвсгэрт зохион байгуулагдахаар болж байна. 2021-02-18