Дэлхийд цахим худалдааны хөгжлийн түвшнээр Швейцар улс тэргүүлж байна.
Дэлхийн мэдээ
Огноо 2021-02-18
Дэлхийн улс орнуудын дунд цахим худалдааны хөгжлийн түвшнээр Швейцар улс тэргүүлж байгаа тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД) жил тутмын тайландаа дурджээ.
ЮНКТАД-ийн мэргэжилтнүүд улс орнуудын цахим худалдааны хөгжлийн түвшнийг тодорхойлох “B2C E-commerce Index”-ийг боловсруулсан байна. Уг индекс нь хүн амын дунд гар утасны төлбөрийн данстай иргэдийн эзлэх хувь, интернэт хэрэглэгчдийн эзлэх хувь, шуудангийн үйлчилгээний найдвартай байдал, аюулгүй интернэт серверийн хүртээмжтэй байдал гэсэн "онлайн дэлгүүртэй шууд холбоотой дөрвөн үзүүлэлтээс бүрддэг". Эдгээр үзүүлэлт тус бүрийг 100 онооны шатлалаар үнэлжээ.
Жагсаалтыг 95.9 оноо авсан Швейцар тэргүүлсэн байна. Өнгөрсөн жил чансааг тэргүүлж байсан Нидерланд хоёрдугаарт оржээ. Жагсаалтын эхний аравт Дани, Сингапур, Их Британи, Герман, Финланд, Ирланд болон Хонконг орсон байна. АНУ 12 дугаарт бичигдсэн бол БНХАУ 55 дугаарт, ОХУ 41 нэгдүгээрт жагсжээ. Жагсаалтат нийтдээ 152 улс багтсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.