ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан Төлөвлөсөн ажлаа зоригтой эхлүүл.
Монгол мэдээ
Огноо 2021-02-18
Хонь
Амжилттай өдөр. Амьдралын аль ч нөхцөлд дасан зохицох чадвартай, сэтгэл хөдлөлөө барих чадвартай тайван зан чанартай хониныхныг амжилт дагана. Гэхдээ юуны түрүүнд хамаарал, нөлөөллөөс ангижрахыг хичээгээрэй. Өдрийн эхний хагаст хэт тэвдэж, сандарсан байдал амжилтад хүрэхэд саад болох бол өдрийн сүүлийн хагаст залхуу зан тань нэрмээс болно.
Үхэр
Өнөөдрийн хамгийн зорилго бол хямгач байх, олсон мөнгөө зөв зарцуулах явдал. Үүнийг мөрдлөг болговол санхүүгийн байдлаа сайжруулж, энэ сарын сүүл гэхэд бүрэн бие даах боломжтой болно. Ядарч, сульдах шинж тэмдэг илэрч магадгүй. Эрч хүч тань суларсан тул эрүүл мэнддээ онцгой анхаараарай.
Ихэр
Ихэнх ихэрийнхнийг зөрчил хүлээж байна. Гэхдээ санаагаар унаж, гутрангуй байдалд автах хэрэггүй. Өмнө нь харилцаа нь бүтэж өгөхгүй байсан хүмүүстэйгээ нөхөрлөлөө сэргээх хэрэг гарна. Төлөвлөөгүй зардал гарч, санхүүгийн асуудалд орох эрсдэл өндөр байна. Өнөөдөр үүсэх аливаа таагүй зүйлсийг дотнын хүмүүс эсвэл хуучин нөхдийн тусламжтай шийдэх болно. Амралтын талаар мартаж болохгүй.
Мэлхий
Өдрийн эхний хагаст шинэ харилцаа холбоо тогтоож, ажил хэргийн яриа хэлэлцээ хийхэд тохиромжтой. Та хэнийг ч яаж ч ятгаж дөнгөх тул түнштэйгээ чухал асуудлаа шийдэх боломж гарна. Өдрийн сүүлийн хагаст амьдралын эрч хүч мэдэгдэхүйц буурна. Урам хугалах мэдээг хүндээр хүлээн авна. Өөртөө итгэх итгэлээ аажмаар алдаж, хэнд ч хэрэггүй мэт санагдах болно. Танд ганцаараа амарч, алжаалаа тайлахыг зөвлөж байна.
Арслан
Од эрхэс танд өнөр зохион байгуулалттай байхыг зөвлөж байна. Сандарч тэвдэх, дэмий хоосон ярианаас татгалзаж, биеийн хүчний хүнд хөдөлмөр хийх хэрэггүй. Эрч хүчээ хэтрүүлэн зарцуулах нь туйлын аюултай. Учир нь амьдралын эрч хүчний ерөнхий түвшин буурах эрсдэлтэй. Биед тань жижиг төдий шалбархай үүсвэл удаан эдгэрэх болно. Тиймээс ноцтой гэмтэл бэртэл авах нь туйлын аюултай. Таагүй байдал, уур бухимдалд бэлэн байгаарай.
Охин
Сэтгэн бодох чадвар, уран бүтээлийн боломж, уран сэтгэлгээ тань хүчирхэгжинэ. Урлагт өөрийгөө олох боломж гарна. Од эрхэс аль ч салбарт бүтээлч байхыг зөвлөж байна. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа нь дулаан, сайхан байх болно. Учир нь өрсөлдөгч нар нь таныг түр зуур тайван байлгахыг шийджээ. Өдрийн сүүлийн хагаст сэтгэл санаа тань өөрчлөгдөж, бие нь тавгүйрхэж болзошгүй.
Жинлүүр
Хэнтэй ч бүү маргалд. Биеэ барьж, дэмий зүйлд бухимдаж, хүчээ барах шаардлагагүй. Хамт олноороо хөдөлмөрлөх, биеийн хүчний ажил хийх, гэрийн ажил хийхэд тохиромжтой. Зээл авч, өгч болно. Таатай нөхцөл байдлыг эрүүл мэндээ сайжруулах, сэтгэл санаагаа өргөхөд ашиглаарай. Амин дэм ихтэй хоол, хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
Хилэнц
Хайр сэтгэлд таатай өдөр. Янз бүрийн жижиг сажиг, таагүй зүйлсийг март. Хайр сэтгэлдээ өөрийгөө бүрэн зориулж, хором бүрээс таашаал аваарай. Ийм мөч амьдралд тэр бүр тохиогоод байдаггүй. Энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх, өрөвдөх, хайрлах, үнэнч байх, дотнын хүндээ чин сэтгэлээсээ ханах зэрэг үнэт зан чанараа илэрхийлэх боломж гарна.
Нум
Хүлээх арга барилыг сонгохыг зөвлөж байна. Найз нөхөдтэйгөө уулзах хэрэггүй, хэнтэй ч маргах хэрэггүй. Хаана ч тодрох хэрэггүй, даруу бай. Ингэснээр бусдын сөрөг нөлөөллөөс өөрийгөө ангижруулж чадна. Ямар ч тохиолдолд болгоомжтой байгаарай. Өдрийн сүүлийн хагасыг гэр бүл, үр хүүхдэдээ зориул. Хайр сэтгэлийн хувьд энэ өдөр танд аз жаргалыг мэдрүүлэх болно.
Матар
Төлөвлөсөн ажлаа зоригтой эхлүүл. Өмнө нь байгуулсан гэрээ тун боломжийн ашиг авчирна. Өнөөдөр аливаа хүсэл, мөргөл биелэх боломжтой. Зохион байгуулалт сайтай байж, аливаа үйлдлийг шат дараатай хийхийг хичээгээрэй. Ингэснээр таны санхүүгийн байдал сайжрах боломжтой. Хүсэл байвал үдшийг гадуур өнгөрүүлээрэй.
Хумх
Бүхэл өдөр ачаалалтай байх болно. Их ажил, зарим нэг хүндрэлүүд ажилдаа бүрэн автахад хүргэнэ. Энгийн үүрэг даалгаврыг биелүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, шинэ хандлага, шинэ шийдэл шаардана. Баялаг уран сэтгэмж амжилт хүргэж магадгүй. Өнөөдрийн төлөвлөгөөг нарийн нягт бодож, боловсруулаарай. Хамгийн гол нь бүдүүлэг алдаа гаргаж болохгүй.
Загас
Өдрийн хоёр дахь хагаст дотнын болон төрөл садангийн хүмүүстэй харилцахад таатай байх болно. Өнөөдрийн уриа: хайр сэтгэл, амар амгалан, зохицол. Амьдралын танд барьж буй зүйлсэд сэтгэл хангалуун байж сураарай. Чамлахаас чанга атгаарай. Таны хүндэлдэг хүн санал бодлыг нь анхаарч сонсоно. Хайртай хүнтэйгээ цаг хугацааг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ингэснээр бие биенийгээ хайр, эрч хүчээр цэнэглэх болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.