Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй

Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй

Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй болохыг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаанд тэмдэглэжээ.

Харвардын их сургуулийн судлаачдын үзэж буйгаар, 66 сая жилийн тэртээ дэлхийд сүүлт одны хэлтэрхий унасны улмаас Чигсулуб тогоо үүссэн байна.

Мексикийн Юкатан хойг дахь Чигсулуб тогоо нь 180 орчим километрийн голчтой юм. Энэхүү тогоог үүсгэсэн нөлөөлөл нь Цэрдийн галавыг сүйрэлд хүргэж, үлэг гүрвэл болон бусад олон төрөл зүйлийн амьтныг мөхөхөд хүргэсэн хэмээн судлаачид үзжээ.

Сүйрлийн шалтгааныг олон эрдэмтэн солиртой холбон тайлбарладаг бол Харвардын их сургуулийн шинжлэх ухааны профессор Абрахам Лоеб тэргүүтэй судлаачид ийнхүү сүүлт одтой холбоотой гэж үзсэн байна. Тэдний мэдээлснээр, уг сүүлт од Оортын үүлнээс гаралтай байна.

“Сүүлт од нь голчлон хөлдсөн хийгээс бүрдсэн сансрын хаягдал бол солир нь Ангараг, Бархасбадийн хоорондох Солирын бүсээс түгээмэл олддог чулууны хэлтэрхий юм” гэж “CNN” сувгийн цаг уурын сурвалжлагч Чад Майерс мэдээлжээ.

Судалгаанд дурдсанаар, Чигсулуб тогоог үүсгэх хэмжээний солир унах тохиолдол 350 сая жилд нэг удаа тохиох боломжтой ажээ. Харин мөн ийм нөлөө бүхий сүүлт од унах нь илүү ховор буюу 3.8-11 тэрбум жилд нэг удаа тохиолдох магадлалтай байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Биткоины ханш 52,232 ам.доллар хүрэв 2021-02-18

Мьянмарт эсэргүүцсэн жагсаал лхагва гарагт 12 дахь өдрөө үргэлжилж байна. 2021-02-18

Дэлхийд цахим худалдааны хөгжлийн түвшнээр Швейцар улс тэргүүлж байна. 2021-02-18

“Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан ОХУ, Монголын нутаг дэвсгэрт зохион байгуулагдахаар болж байна. 2021-02-18

YouTube богино дүрс бичлэгийн “Shorts” үйлчилгээг гаргана 2021-02-18

Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй 2021-02-18

Их Британи, Канад Мьянмарт цэргийн эргэлт хийсэн генералуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ 2021-02-19

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүнээр Хашимото Сэйког томилжээ. 2021-02-19

Илон Маск дахин дэлхийн хамгийн баян эрхэм болжээ 2021-02-19

Кэрри Лам “Sinovac”-ийн вакцин хийлгэнэ 2021-02-19

АНУ-д эрс хүйтэрсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 2021-02-19