Коронавирусний халдвар авсан тохиолдлуудаас 5 нас баралт бүртгэгдсэн.

Коронавирусний халдвар авсан тохиолдлуудаас 5 нас баралт бүртгэгдсэн.

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг  Засгийн газар, ХӨСҮТ-өөс хүргэж байна. /2021.02.18, 11:00 цаг/

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний  үрээнд 253.617 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаагаас халдварын 47 тохиолдол батлагдаад байна. 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь  батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс  гэдгийг ХӨСҮТ-ийн  Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

 Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1712 тохиолдол батлагдаад байна. 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч гэртээ гарсан. Нийт 1819 хүн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 717 хүн эмчилгээ хийлгэж байна гэв. Эрүүл мэндийн байдлыг үнэлбэл, нэг хүний бие маш хүнд, 7 хүний биеийн байдал хүнд, 84 хүн хүндэвтэр, 615 хүн хөнгөвтөр байна.

Коронавирусний халдвар авсан тохиолдлуудаас 5 нас баралт бүртгэгдсэн. Хоёр нь архаг хууч өвчтэй хүмүүс байсан. 3 хүн нь хавсарсан халдвартай байсан гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.