PCR шинжилгээгээр 35  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

PCR шинжилгээгээр 35  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.20, 11:00 цаг/

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 35  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  44 503 хүнд шинжилгээ хийсэн байна.  

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2586 болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.