Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурах төлөьэй байна.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ 2021-02-20

Сүхбаатар дүүргийн иргэд өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдана 2021-02-20

Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болов 2021-02-20

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-наас эхлүүлнэ 2021-02-20

PCR шинжилгээгээр 35  хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.  2021-02-20

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 2021-02-20

Саид Моллаей мөнгөн медаль хүртэв 2021-02-20

Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв МУЗН-т 10 сая төгрөг хандивлав 2021-02-20

Д.Сумъяабазар: Халдварын голомтуудыг хумьж, Улаанбаатар хот эрүүл бүс болно 2021-02-20

Үсчин, гоо сайхан, фитнес, үзвэр зэрэг дийлэнх үйлчилгээг нээх боллоо 2021-02-20

Мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана 2021-02-20