Коронавирус идэвхэжсэн хоёр сарын хугацаанд Монголын ЭКСПОРТ, ИМПОРТ ийм байв

Коронавирус идэвхэжсэн хоёр сарын хугацаанд Монголын ЭКСПОРТ, ИМПОРТ ийм байв

Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс өнгөрсөн сарын 10-ны өдрөөс нүүрс, газрын тос, бусад ашигт малтмалын экспортыг түр зогсоох шийдвэр гаргасан нь гадаад худалдааны үзүүлэлтэд мэдээж нөлөөлж буй. Засгийн газраас энэ сарын 15-наас эхлэн түүхий эдийн экспортыг хэвийн явуулах шийдвэр гаргасан.  Тэгвэл өчигдрөөс  Замын-Үүд боомтоор шаардлага хангасан тээврийн хэрэгсэл, жолооч нар  нүүрсний тээвэр хийж эхэлсэн таатай мэдээ бий. Өнгөрсөн хугацаанд экспортод гарсан хоцрогдлыг нөхнө гэсэн хүлээлт эдийн засагт байгаа юм.

Эхэнд хэлсэнчлэн гадаад худалдаан дахь нөлөөллийг  харахын тулд статистик харах ёстой. Тэгвэл  Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын  гадаад худалдааны 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлийг экспортын 48 965, импортын 31 791 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 608, импортын 23 мэдүүлэг байсан байна.

2020 оны эхний хоёр сарыг коронавирус идэвхжсэн хоёр сар гэж тодотгож болох юм. Тэгвэл энэ хоёр сарын хугацаанд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1 тэрбум 520.7 сая ам.доллар болж  2019 оны мөн үеэс 410.4 сая ам.доллар буюу 21.3 хувиар буурчээ.


ЭКСПОРТ  29.5 ХУВИАР БУУРАВ  

 

 Экспортын дүн импортын дүнгээс 20.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Экспортод 770.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар буурсан  үзүүлэлт болов. Экспортод нийлүүлсэн барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнг харвал: 

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 639.7 сая ам.доллар буюу 83 хувь

 

  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 80.4 сая ам.доллар буюу 10.4 хувь

 

  • Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 2.6 сая ам.доллар буюу 0.3 хувь

 

  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 19.1 сая ам.доллар буюу 2.5 хувийг тус тус эзэлжээ. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзлэв.

 

2020 оны эхний хоёр сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 95.8 хувийг БНХАУ-д; жоншны 70.2 хувийг БНХАУ-д, 29.4 хувийг ОХУ-д, үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 83.4 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 60 хувийг Их Британид, 40 хувийг Швейцарт тус тус экспортолжээ. Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 91.6 хувийг эзэлж байна.

 

Монгол Улс дэлхийн 53 оронд бараа экспортолсноос:

 

  •  БНХАУ-д  84.7 хувь

 

  •  Их британид 7.4 хувь

 

  •  ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож нийт экспортын  93 хувийг дээрх орнууд эзэлж байна.

 


ИМПОРТ  10.4 ХУВИАР БУУРАВ

Монгол Улс импортоор нийт 750 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 87.5 сая ам.доллароор буюу 10.4 хувиар буурсан байна. Нийлүүлэгдсэн барааны 90 хувийг валютын төлбөртэй худалдаа, 2.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 6.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.2 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

 

Нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:

 

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 151.3 сая ам.доллар буюу 20.2 хувь

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 213.4 сая ам.доллар  буюу 28.5 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 182.5 сая ам.доллар буюу 85.5 хувь

 

  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 85.0 сая ам.доллар буюу 11.3 хувь

 

  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 121.8 сая ам.доллар буюу 16.2 хувь

 

  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 42.4 сая ам.доллар буюу 5.7 хувь

 

  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 47.7  сая ам. доллар буюу 6.4  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 88.2 хувь ногдож байна.

 

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 3.5 сая ам.долларын бараа импортолсноос барааг   гарал   үүслийн   орноор   авч  үзэхэд Австри-д 35.1 хувь, ХБНГУ-д 21.5 хувь, Швейцари-д 17.1 хувь, БНХАУ-д 10 хувь тус тус ногдож байна.

 

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал: 

 

  •  Австри-д 50 хувь

 

  •  АНУ-д 19 хувь

 

  •  БНХАУ-д 8.5 хувь  ногдож байна.

 

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 19.9 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл:

 

  •  БНХАУ-д 71 хувь

 

  •  Австри-д 10.8 хувь

 

  •  Энэтхэг-т 7 хувь тус тус ногдож байна.

 

Импортоор орж ирсэн нийт  зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 16.6 хувийг Австриас, 12.6 хувийг Японоос, 64.9 хувийг БНХАУ-аас тус тус олгожээ. 

 

Нийт 49.7 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл:

 

  •  БНХАУ-д 0.8 хувь

 

  • ОХУ-д 98.5 хувь тус тус ногдож байна.

 


Манай улс дэлхийн 113 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос:

 

 

  •  ОХУ-д 37.6 хувь

 

  •  БНХАУ-д 25.9 хувь

 

  •  АНУ-д 3.7 хувь Япон-д 7.5 хувь

 

  •  БНСУ-д 3.4 хувь

 

  •   ХБНГУ-д 4.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.3 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Ковид-19” халдварын эсрэг сувилагч, тусгай мэргэжилтнүүд дадлага сургалт хийлээ 2020-03-06

Сургалтын төлбөрийн ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛӨХ төсөл өргөн барилаа 2020-03-06

Галт тэрэг орон нутгийн бүх чиглэлд хэвийн үйлчилж байна 2020-03-06

“Сэтгүүлч Батдорж” сангаас долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдаанаа зарлалаа 2020-03-06

КОВИД-19 | АНУ-д вакцины туршилтад оролцох иргэдийн бүртгэл эхэлжээ 2020-03-06

Коронавирус идэвхэжсэн хоёр сарын хугацаанд Монголын ЭКСПОРТ, ИМПОРТ ийм байв 2020-03-06

КОВИД-19 I Япон улс БНСУ-аас ирэх иргэдэд ХИЛИЙН ХОРИГ тавина 2020-03-06

Ж.Ганбаатар: Төсвөөс мөнгө хулгайлах, оффшорт аваачиж нуух асуудалд хатуу хариуцлага тооцох ёстой 2020-03-06

Юань төгрөгийн эсрэг ЧАНГАРАВ 2020-03-06

Оросын Элчин сайдыг хөнөөсөн хүмүүст бүх насаар нь хорих ял оноохыг шаардав 2020-03-06

КОВИД-19 | Францын ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН вирусээр халдварлажээ 2020-03-06